ОЙГ ХАМГААЛАХ, ТАРЬЦ, СУУЛГАЦ УРГУУЛАХ АЖЛЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

60101_153912331309269_150882444945591_318287_257498_n
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дугаар А-140/63 Улаанбаатар хот

Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. “Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам”-ыг 1 дүгээр,“Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын гүйцэтгэлийн актын загвар”-ыг 2 дугаар, “Ургуулсан тарьц, суулгацад тооллого хийж, хүлээн авах актын загвар”-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Урамшууллын зардлыг батлагдсан төсвийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын багцын Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлаас санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Ойн бодлого зохицуулалтын газарт даалгасугай.
3. Холбогдох зардлыг тухайн жилийн төсөвт зориулалтын дагуу тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Ц.Банзрагч/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газар /Б.Батсайхан/, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ, САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд,
Сангийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн
А-140/63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

ОЙГ ХАМГААЛАХ, ТАРЬЦ, СУУЛГАЦ УРГУУЛАХ
АЖЛЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ойн тухай хуулийн 39.4, 39.10-т заасны дагуу түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж тарьц, суулгац ургуулсан, иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгохтой холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Нэр томъёо

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “урамшуулал” гэж Ойн тухай хуулийн 39.4, 39.10-т заасны дагуу энэхүү журмаар олгох урамшууллыг;

2.1.3. “ойг түймрээс хамгаалах” гэж Ойн тухай хуулийн 3.1.18, 3.1.19-д заасан болон гарсан түймрийн голомтыг нэн даруй газар авахуулалгүйгээр шуурхай унтраах, түймрийн гаралтыг бууруулах ажлыг идэвхи зүтгэл гарган гардан гүйцэтгэсэн, өндөр түвшинд зохион байгуулсны үр дүнд тус хуулийн 3.1.21-3.1.23-т заасан хохирол, тухайн ойг түймрээс хамгаалах төсөвлөгдсөн зардлыг бодитоор бууруулсан ажиллагааг;

2.1.4. “тарьц” гэж үрээр ургуулсан 4 хүртэл насны модлог ургамлыг;

2.1.5. “суулгац” гэж тарьцыг бойжуулах талбайд шилжүүлэн томруулж ургуулсан болон ургал эрхтнээр тарьж ойжуулалтад ашиглахад стандартын шаардлага хангасан модлог ургамлыг;

2.1.6. “бут, сөөг” гэж гол ишгүй, үндэсний хүзүүнээс дээш адил хэмжээний олон иштэй 5 метр хүртэл өндөр ургадаг модлог ургамлыг;

Гурав. Урамшуулал олгох

3.1. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, нэгж талбайд тархах түймрийг газар авахуулахгүй унтраах ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ журамд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

3.2. Ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлөөс урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн зохион байгуулж, бодиттой үр дүнд хүрсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ журамд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

3.3. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод үржүүлгийн газарт өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, тарьж ургуулсан чанартай тарьц, суулгацад төрөөс мөнгөн болон бусад хэлбэрээр урамшуулал олгоно.

3.4. Мөнгөн урамшууллыг төлөхдөө хуульд заасны дагуу татварыг суутган тооцно.

Дөрөв. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил

4.1. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж тэмцсэн тохиолдолд Ойн тухай хуулийн 39.10-т заасны дагуу урамшуулал олгох бөгөөд түймэртэй тэмцэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

4.1.1.түймрийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах, зурвас байгуулах үйл ажиллагаа

4.1.2. түймрийг илрүүлэх, унтраах үйл ажиллагаа

4.1.3. түймрийн багаж хэрэгслийн хангалт, унтраах ур чадварын үйл ажиллагаа

4.2. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг бүх нийтээр хэрэгжүүлэх бөгөөд байгаль орчны хяналтын байгууллага, байгаль хамгаалагч энэ үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.

Тав. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг урамшуулах

5.1. Түймрийн өндөр зэрэглэлтэй бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээс-3, их зэрэглэлтэй бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээс-2, бага зэрэглэлтэй бүс нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл тус бүрээс 1-ийг тус тус сонгон шалгаруулж доорхи хүснэгтэд заасан хэмжээгээр урамшуулал олгоно.

Түймрийн эрсдлийн зэрэг Иргэн Аж ахуйн нэгж, байгууллага
Ойн нөхөрлөл
Нэг бүрийн урамшуулал /сая.төг/ Нийт урамшуулал /сая.төг/ Нэг бүрийн урамшуулал /сая.төг/ Нийт урамшуулал /сая.төг/ Нэг бүрийн урамшуулал /сая.төг/ Нийт урамшуулал /сая.төг/
1 Өндөр зэрэглэлтэй бүс нутаг 1,0 3,0 2,0 6,0 2,0 6,0
2 Их зэрэглэлтэй бүс нутаг 0,8 1.6 1,5 3,0 1,5 3,0
3 Бага зэрэглэлтэй бүс нутаг 0,5 0,5 1,0 1,0 1,0 1,0

5.2. ой, хээрийн түймэр гарах магадлал, эрсдэл тэдгээрийн давтамж зэргийг харгалзан аймгуудын нутаг дэвсгэрийг дараах бүсчлэлд хамруулан дүгнэнэ.
5.2.1. түймрийн өндөр зэрэглэлтэй бүсэд Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий, Архангай, Дорнод, Төв аймгийн нутаг дэвсгэрийг;
5.2.2. түймрийн их зэрэглэлтэй бүсэд Увс, Орхон , Дархан-Уул, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийг;
5.2.3. түймрийн бага зэрэглэлтэй бүсэд Баян-Өлгий, Ховд, Говь алтай, Баянхонгор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг;
5.3. Энэхүү журмын 4.1-т заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуураар үнэлж шалгаруулна.

5.3.1. тухайн жилд гарсан түймрийн тоог өмнөх гурван жилийн дунджаас 80-аас доошгүй хувиар бууруулсан;

5.3.2. түймрийг хурдан, шуурхай илрүүлж, тухайн түймрийн тархалтыг 30 га болон түүнээс бага талбайд хориглож тархаахгүйгээр унтраасан;

5.3.3. ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймаг, сумын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн арга хэмжээг бүрэн биелүүлсэн;

5.3.4. хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, экологид учруулах хохирлыг бодитоор бууруулсан.

Зургаа. Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил

6.1. Ойн тухай хуулийн 27.1, 27.3-т заасныг хэрэгжүүлэх, ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг орон нутгийн түвшинд оновчтой зохион байгуулна.

6.2. Бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ ойн санд тархсан хөнөөлт шавж, өвчний зүйлийн бүрдэл, хөнөөлийн байдал, тархалт, байршил, нягтшилыг ойн мэргэжлийн байгууллагаар тогтоолгоно.

6.3. Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй арга технологиор гүйцэтгэнэ.

Долоо. Ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг урамшуулах

7.1. Ойн тухай хуулийн 39.10-д заасан хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн иргэн 1, ойн нөхөрлөл 1, аж ахуйн нэгж 1, байгууллага 1-ийг шалгаруулж ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх арга хэмжээний нормативт зардлын 20 хувь хүртэл мөнгөн урамшуулал олгоно.

7.2. өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуураар үнэлж шалгаруулна;

7.2.1. байгаль орчинд сөрөг нөлөөгүй /механик, биологи, физик/ аргаар тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэсэн;
7.2.2. биологийн бэлдмэл ашиглаж тэмцлийн ажлыг гүйцэтгэх бол мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэрэглэж болох жагсаалтад орсон бэлдмэл, бодис ашигласан;

7.2.3. ойн хөнөөлт шавжтай хийсэн тэмцэл нь 80 хувиас дээш техникийн үр дүнд хүрсэн;

7.2.4. ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг батлагдсан арга зүй, стандарт, технологийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн;

Найм. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ургуулсан тарьц, суулгацыг шалгаруулах шалгуур үзүүлэлт

8.1. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод үржүүлгийн газарт өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан чанартай тарьц, суулгацад төрөөс мөнгөн болон бусад хэлбэрээр урамшуулал олгоно.

8.2. Ургуулсан тарьц, суулгац нь дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:

8.2.1. тарьц нь MNS 6140:2010 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангасан байх.

8.2.2. суулгац нь MNS 6139:2010, MNS 6141:2010, MNS 6255:2011, MNS 6256:2011, MNS 6257:2011 стандартын техникийн шаардлагыг бүрэн хангасан байх.

8.2.3. иргэн нь 1 жилд шилмүүст модны тарьц 50000 ширхэг, суулгац 5000 ширхэг, эсвэл навчит модны тарьц 15000 ширхэг, суулгац 10000 ширхэгээс доошгүй ургуулсан байх.

8.2.4. ойн нөхөрлөл нь 1 жилд шилмүүст модны тарьц 80000 ширхэг, суулгац 8000 ширхэг, эсвэл навчит модны тарьц 20000 ширхэг, суулгац 15000 ширхэгээс доошгүй ургуулсан байх.

8.2.5. аж ахуйн нэгж, байгууллага нь 1 жилд шилмүүст модны тарьц 150000 ширхэг, суулгац 10000 ширхэг, эсвэл навчит модны тарьц 30000 ширхэг, суулгац 20000 ширхэгээс доошгүй ургуулсан байх.

Ес. Ургуулсан тарьц, суулгацыг урамшуулах

9.1. Энэхүү журмын 8.2.-т заасан шалгуур үзүүлэлт хангасан 5 иргэнд жилд тус бүр 800 000 /найман зуун мянган/ төгрөг, 3 нөхөрлөлд тус бүр 1 000 000 /нэг сая/ төгрөг, 2 аж ахуйн нэгж, байгууллагад тус бүр 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн урамшуулал олгоно.

Арав. Урамшуулал олгох, материал хүлээн авах, шийдвэр гаргах

10.1. Ойн хөнөөлт шавж, өвчин, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, чанартай тарьц, суулгац ургуулах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр дүгнэж урамшуулна.

10.2. журмын 10.1-д заасан ажлын гүйцэтгэлийг сум, сум дундын ойн анги /байхгүй бол байгаль хамгаалагч/ нь иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр гаргасан дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тодорхойлолт, ажлын тайлан, өргөдлийн хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт тухайн оны 10 сарын 15-ны дотор ирүүлнэ.

10.3. аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь ирүүлсэн материалыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгээр дүгнүүлж, шалгарсан материалыг тодорхойлолт, албан бичгийн хамт төрийн захиргааны төв байгууллагад 11 дүгээр сарын 01-ны дотор дараах материалын хамт ирүүлнэ. Үүнд:

10.3.1. ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүнг тооцож энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан акт, тайлан, холбогдох материалуудын хамт;

10.3.2. ургуулсан тарьц, суулгацыг энэхүү тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан акт, тайлан, холбогдох материалуудын хамт;

10.3.3. Засгийг газрын 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журмын дагуу үйлдэгдсэн акт, тус тогтоолын 2,3,4 дүгээр хавсралтын дагуу хийсэн ажлын биелэлт, хэрэгжилт, аймаг, нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөлийн санал, дүгнэлтийн хамт;

10.4. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байгаль орчны төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон ажиллуулж орон нутгийн ажлын хэсгээс гаргасан тооллогын дүн, үйлдсэн актыг газар дээр нь тулган үзэж хөндлөнгийн дүгнэлт гаргуулж болно.

10.5. Ирүүлсэн материалыг хянан үзэж шаардлага хангасан иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж 11 дугаар сарын 25-ны дотор урамшууллыг олгоно.

Арван нэг. Бусад зүйл

1.1. Энэхүү журмын 5, 7, 9 дүгээр зүйлд заасан урамшуулал олгоход шаардлагатай хөрөнгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн төсөвтөө тусгана.

1.2. Мөнгөн урамшуулал болон бусад урамшууллыг төсвөөс санхүүжүүлсэн ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн бол нэг жилд давхардуулан олгохгүй.

1.3. Энэхүү журамд заасан үүргээ хугацаанд шалгаж шийдвэрлээгүй, мэдээлэл шалгах ажилд хариуцлагагүй хандсан, мэдээллийн нууцыг задруулсан, тайлан мэдээ, актыг буруу ташаа ирүүлсэн, олгох урамшууллыг олгоогүй, дутуу, буруу олгосон албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд,
Сангийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн
А/140/63 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

БАТЛАВ:

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖ, ӨВЧИНТЭЙ ТЭМЦСЭН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН АКТ

20 оны сар өдөр

Дугаар….

____________________аймгийн _________________________________сумын __________________________________________________________________________________ зэрэг газар нутагт __________ оны ой зохион байгуулалтын материалын _________________________________________________________________________________________________________________________________________-р хэсэглэлд тархсан ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажлыг явууллаа.
Судалгаанаас үзэхэд ______________________________________________________________
Нийтдээ _______ га талбайд тархаж хөнөөл учруулж байгааг тогтоов. Үүнд:
1. Хөнөөлт шавжинд өртөгдөж байгаа талбай га
2. Тархалт үүсч, голомтын үе шат эхлэж байгаа талбай га
3. Голомт үүсч, хөнөөлт шавжинд өртөгдсөн талбай га
4. Голомтын бууралтын үе шатанд хамаарагдах талбай га-д
Сүүлийн жилүүдэд нийтдээ __________ га талбайн мод /шинэс, нарс, гацуур, хус/ хатаж хуурайшсан байна.
Тэмцлийн явцад- Навч, шилмүүсний хөнөөлт шавжийн нэг ____________________________
______________________ өсөлт хөгжлийнхөө /1-2, 2-3, 3-4, 4-6 настай хүрэнцэр, хүүхэлдэй, бие гүйцсэн/ шатандаа __________-ээс эхлэн орж байна. Одоогоор _______________насны хүрэнцэр _________хувийг эзлэн голлож хөнөөл учруулж байна. Нэг хүрэнцэр дунджаар өдөрт _____ мг навч, шилмүүс найлзуураар хооллож тухайн газрын ______ хувь нь хөнөөлт шавжинд нэрвэгдэж байгааг тогтоов.
Тэмцлийн ажлыг гүйцэтгэх хугацаанд цаг агаарын дундаж температур __________С, салхины дундаж хурд ___________ м/сек, агаарын чийгшил дунджаар __________байв. Өдөр бүрийн цаг агаарын үзүүлэлтүүдийг бичил цаг агаарын хэмжигч багажаар тухай бүрд нь хэмжив.
Хөнөөлт шавжтай тэмцэх арга
1. Биологийн арга: Шаардлагатай зарим газрын хөнөөлт шавжийн хор хөнөөл, тоо толгойн хэлбэлзэл, өсөлт хөгжлийг хязгаарлахын тулд тэмцэх арга хэмжээг /агаараас, газраар/ биологийн аргаар _______ га талбайд явуулав. Бактерийн бэлдмэл /орон нутгийн бактерийн бэлдмэл, Foray 76B, Лепидоцит/-ийг 1 га талбайд ______кг, литр буюу нэг га талбайд ______л ажлын шингэн орохоор тооцоолон хэрэглэв. Хүрэнцэрийн амьдралт_____хувь, үхэл _____хувь байна. Микробиологийн аргаар дээрх эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэл явуулахад өвчлөлт _______ хоногийн дараа илэрч ________ халдварлаад байна.
2. Химийн арга: Ойг хөнөөлт шавжийн хор хөнөөлөөс хязгаарлах зорилгоор шаардлагатай газруудад химийн /агаараас, газраар/ тэмцэл явуулсан. Химийн бодис /_______ ___________________________________________/-ийг 1 га талбайд _______________/кг, мл/ орохоор тооцоолсон юм. Хөнөөлт шавжийн үхэл буюу техникийн үр дүн _____хувьтай байна.
3. Механик арга: Тухайн шавжийн анхан шатны хүрэнцэр өндөгнөөс гарах, өвөлжсөн хүрэнцэр хөрснөөс гарах, нэг модноос нөгөө модонд хүрэнцэрүүд олноороо нүүх, модонд гарсан хүрэнцэрийг дэвсгэр материал ашиглан доргиож унагаах, хүрэнцэр хүүхэлдэйлж байгаа мөн өндөгний үе шатанд түүж устгах, бие гүйцсэн эрвээхэйн ид үржлийн үед гэрлэн болон бусад урхидах багаж ашиглан уг аргыг нийтдээ _______га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгэв.
4. Ойн аж ахуйн арга хэмжээ: Ойн ариун цэврийн байдалд ерөнхий үнэлгээг /сайн, дунд, муу/ өгч, арчилгаа цэвэрлэгээний огтлолт явуулах талаар зөвлөмж өглөө. Шаардлагатай байгаа зарим газрын _____ га талбайд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх талаар акт, протокол үйлдэв. Цаашдаа дахин ургаж, сэргэх чадваргүй болсон /шинэс, нарс, гацуур, хус/-ийг цэвэрлэгээний журмаар ашиглах нь зүйтэй байна.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ______ оны ажлыг газар дээр шалгаж үзээд ажлын комиссоос тогтоох нь:
1. 20 оны сарын -ээс
20 оны сарын -ны хооронд явуулсан _________________________________
_____________ хүрэнцэртэй тэмцэх ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж үзээд орон нутгийн байгаль хамгаалагч /____________________________________________
________________________________________________________________________
нарт хүлээлгэж өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
2. ________________________________________ энэ удаагийн олшрол, хор хөнөөлийн түвшин, өсөлт хөгжилтийн үе шатны тухай тайлан, илтгэх хуудас бичиж, холбогдох байгууллагад танилцуулан, улмаар дараа жилүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төсөл боловсруулах шаардлагатай.
3. Навч, шилмүүсний хөнөөлт шавжийн дараа иш холтос, модлогийн хөнөөлт шавж ______ хувьд суурьшиж эхэлсэн байна.
___________________________________________тэмцсэн ажлыг ________/сайн, дунд, муу/ гүйцэтгэснийг хүлээн авлаа.

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫГ ХҮЛЭЭН АВСАН
БОХ-ын улсын байцаагч …………………………………./…………………………………/
Байгаль хамгаалагч …………………………………./…………………………………/
Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн ………………………………./……………………………………/
…………………………………/…………………………………/

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд,
Сангийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн
А/140/63 дугаар тушаалын 3 дугаар хавсралт

Ургуулсан тарьц, суулгацад тооллого хийж, хүлээн авсан акт

…….оны…… сар…… өдөр Дугаар ………

………………………………….аймаг/нийслэлийн Засаг даргын…… дугаар захирамжаар томилогдсон ………… оны ойжуулалтын ажлыг шалгаж хүлээн авах комисс………………………………………………………………/иргэн, аж ахуйн нэгж, байгууллага/-ын ургуулсан тарьц, суулгацын тооллого явуулж, шалгаж үзэхэд:
………………………………….сумын/дүүргийн ……………………………………………./газрын нэр /сав газарт/ ………га мод үржүүлгийн газарт ………………………………………………………………………………………………………………………. ……………………………………………………………………………………..төрлийн модны тарьц, суулгац ургуулжээ.
/модны төрөл, суулгац материалын ялгаа/

Тарьц, суулгацны тооллогын хүснэгт


Тарьц, суулгацны төрөл /модны төрөл/ Ургуулсан тарьц /ширхэг/ Ургуулсан суулгац /ширхэг/ Тооллогын арга
Нийт Стандарт хэмжээнд тэнцэх Нийт Стандарт хэмжээнд тэнцэх
1 Тооллогын ямар арга хэрэглэсэн талаар тодорхойлон бичнэ /ширхэгчлэн, талбайгаар, диагнал г.м/
2
3
4
Нийт

Тарьц, суулгацны хэмжээ, тоон үзүүлэлтүүдийг харуулсан гэрэл зураг, шаардлагатай баримт материалуудыг хавсаргах.
Дээрхи тодорхойлолт, ажлын гүйцэтгэл, мэдээ, тооллогын материалыг үндэслэн комиссоос ТОГТООХ НЬ:
…………………………………….аймаг/нийслэлийн………………..…………………….. /иргэн, байгууллага, аж ахуйн нэгж/-ийн ………. онд тарьж ургуулсан тарьц, суулгац нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны …… тоот тушаалаар батлагдсан “Ойг хамгаалах, тарьц, суулгац ургуулах ажлыг урамшуулах журам”-ын дагуу урамшуулалд хамрагдах боломжтой, боломжгүй /доогуур зур/ болохыг тогтоов.
Комиссийн дүгнэлт:
………………………………………………………………………………………………………………..
Тайлбар: Ургуулсан тарьц, суулгацын талаар комиссоос дүгнэлт, зөвлөмж гаргана.

АКТ ТОГТООСОН:

КОМИССЫН ДАРГА ……………………………/ /
/гарын үсэг, тамга/
ГИШҮҮД ……………………………/ /
ЗӨвшӨӨрсӨн
/гүйцэтгэгч/:………………………/ /
/гарын үсэг, тамга/

You may also like...